Ливийн нийслэл Триполи хотод суугаа Тунис улсын дипломат ажилтан ор сураггүй алга болжээ. Тунисын гадаад хэргийн сайд дипломат ажилтан нь учир битүүлгээр алга болчихоод байхад ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. Ливийн аюулаас хамгаалах албаныхан дипломат ажилтан алга болсоныг хүлээн зөвшөөрсөн ч нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Ливийн иргэний дайн хоёр жилийн өмнө дууссан хэдий ч хүн хулгайлах гэмт хэрэг тасрахгүй байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Йорданы элчин сайдыг буутай этгээдүүд хулгайлан авч явсаны дараа Тунисын дипломат ажилтан алга болсон нь санаандгүй хэрэг биш юм.




Сэтгэгдэл (1)