
Энэтхэгийн далайд удаан хугацаанд үргэлжилсэн Малайзын Боинг 777-200 онгоцны хайгуулын зардал 234 сая доллар хүрсэн талаар Австралийн зам тээврийн яамнаас мэдэгдэв. Онгоцны хар хайрцгийг илрүүлэх “Bluefin-21” төхөөрөмжийг Энэтхэгийн далайд суурилуулан тав дахь өдрөө ажиллагаа үргэлжилж байна. Хайгуулчид нийт 110 км квадрат талбайг самнаж байгаа бөгөөд онгоцны хэлтэрхийг хурдан хугацаанд илрүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Далайн 4,600 метрийн гүнд хайгаад ямар ч ул мөр олж чадаагүй учир 16 мянган фут талбайд 5000 метрийн гүнд эрлээ үргэлжлүүлэхээр болжээ.