
Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг шийдвэрлэгдээгүй явсаар 8 жил болж байна. Буруутай гэх этгээдүүдийг саатуулан шалгаж байсан ч сулласан байдаг. Тиймээс алуурчдыг сулласан шийдвэрийг эсэргүүцсэн шүүх хура зургаадугаар сард болох байсан ч Ш.Алтантуяагийн өмгөөлөгч амиа алджээ. Тодруулбал, Малайзын парламентийн хүндэт гишүүн, ардчиллын тууштай тэмцэгч, сөрөг хүчний "Democratic Action Party" намын лидер Карпал Синх уржигдар шөнө автомашины ослоор амиа алджээ. Тус улсын хойд муж болох Перак улсын нутаг дэвсгэрт орон нутгийн цагаар шөнийн 01.00 цагийн орчимд ачааны машин түүний сууж явсан машины араас мөргөжээ. Карпал Синх болон түүний бие хамгаалагч газар дээрээ амиа алдаж, хүү Рам Синх тун хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэж олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаариймбуу охиныхоо өмгөөлөгчийг ийн амиа алдсанд маш их харамсалтай байгаагаа ярьжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)