Өнөө өглөө Эверестийн оргилд авирч явсан зургаан уулчин амиа алджээ. Уулчид оргилын 5,800 метрийн өндөрт авирч яваад хальтирч доошоо унасан талаар BBC агентлаг мэдээлэв. Аврагчид дөрвөн хүний цогцсыг гаргаж авсан бөгөөд хунгарласан цасыг үргэлжлүүлэн малтсаар байна. Аврах ажиллагаанд туслуулахаар гурван нисдэг тэргийг илгээжээ. 8,850 метр өндөр Эверестийн оргилд гарах уулчдын тоо хаврын улиралд эрс нэмэгддэг юм.


Сэтгэгдэл (2)