
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын "Цэцгэн бууз" цайны газарт шилэн хаалтан дунд хүн хавчуулагдсан, гарч чадахгүй байна гэсэн дуудлагаар Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад тус байгууллагын гадна, дотор талын шилэн хаалтын дунд 69 настай эмэгтэй гарч чадахгүй байсныг хаалгыг онгойлгон гаргаж цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайгаас Хужирбулан руу явах зам дагуу бохирын шинэ худагт хүн унаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагын дагуу Аврах ангийн Эрэн хайх Аврах салбарын бүлгийг гаргахад тус худагт иргэн 42 настай эрэгтэй унасан, ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан тул гаргаж өөрийнх нь хүсэлтээр тухайн газар үлдээсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/