Лхагва гаригийн өглөө эрт үүр цайгаагүй байсан ч гэсэн алуурчин Балалыг хэрхэн цаазлуулахыг харахаар олон зуун хүн цугларчээ. Балалын ээж болон эгч нарынх нь уйлах дуу чанга сонсогдсон ч тэрээр модон сандал руу эргэж харалгүйгээр явлаа. Балал долоо жилийн өмнө Абдоллатай зодолдож, Абдолла амиа алдсан юм. Тухайн үед Балал 19, Абдолла 17 настай байжээ. Балалын хоолойг олсоор ороож, дээшээ татах үед тэрээр чангаар уйлж байсан бөгөөд цагдаа нар ч тэвчээр алдан уйлалдсан аж. Ингээд хамгаалалтын ажилтнууд түүнийг буулгаж, амийг нь аварчээ. Түүнийг хараад өрөвдсөн нэг сая гаруй хүн хохирогчийн ар гэрийнхэнд олгох нөхөн төлбөрийн мөнгийг цуглуулж өгөн, эцэст нь уучласнаар амьд үлдсэн байна.

Гэвч хүн бүр түүн шиг азтай биш. Өнгөрсөн онд 17 настай хүүг ингэж цаазлан хороожээ. Иран улсад Шариатын хуулийн дагуу хэрэгтнүүдийг жил бүр иймэрхүү маягаар цаазлан хороодог. Балалыг ийнхүү аврагдсаны дараа Иранд гэм зэмгүй олон хүний амийг аврах компанит ажил идэвхтэй өрнөж эхэлжээ. Ираны алдарт кино найруулагч Махмине Милана хүртэл уг компанит ажилд нэгдэхээр шийдсэн байна.