
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Баден Барак Обатай хамт ярзайтал инээж буй зургаа Твиттер хуудаснаа нийтэлжээ. Тэрээр ерөнхийлөгч Обаматай хамт Пенсильван руу аяллаар явахад бэлтгэж байхдаа энэхүү зургийг дарсан гэнэ. Уг зураг Твиттер хуудаснаа нийтлэгдсэнээс хойш 22 цагийн дотор 30 мянган “Like” авчээ. Дэд ерөнхийлөгч Обаматай авахуулсан хувийн зургаа анх удаа дэлгэсэн нь интернэт хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байна. Өмнө нь ерөнхийлөгч Барак Обамагийн Нельсон Манделагийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр Данийн ерөнхий сайдтай сээтэгнэж буй зураг интернэтэд тавигдаж шуугиан дэгдээж байсан билээ.