зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Мунзуй” хочит Г.Нямдоржийн Н.Номтойбаярт илгээсэн захидал

2014-4-18
0
ЖИРГЭХ

Snapshot_2014-04-18_153234УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт

УИХ-ын гишүүн Н.Номтой­­баярын хүсэлтээр Мон­гол Улсын нийт хүн амын дунд хамгийн муу хүн тодруулах уралдаан зарлаад явж байгаа юм байна.

Тэр уралдаанд нь сэт­гүүлч нар оролцож “Муу муухайн туйл бол Мунзуй хочит Г.Нямдорж мөн” гэсэн нэгдсэн ойлголтыг хуу­лийнхан болон нийт ард түмэнд хүргэхээр үзэгний хурцыг барин ажиллаж байгаа бололтой.

Миний бие худал хуур­магийн золиос болоод 461 дүгээр хорих ангийн А-2-8 тоотод хоригдож байхдаа сонин, сэтгүүл үзэх юм. Тэр болгонд Муур багш, хулгайч, худалч, дээрэмчин, эхээс төрөхдөө адгийн шаар байсан л гэх холгүй юм бичээд байна. Би муу хүн байж болно.

Гэхдээ надаас долоон дор амьтан УИХ-ын танхимд “Муур багш” царайлаад сууж байгааг хэлэх гэж хэвлэлд хандлаа.
Намайг Ганбаатарын Нямдорж гэдэг. Дөчин мянгатад хүн болж өссөн гэхэд болно. Багаасаа өнчирч, хатуу ширүүн амьдарлыг өөрийн зориг зүрхээр туулж ирсэн. Надад алдсан алдаа бий.

Гэхдээ түмэн олны өмнө хийсэн алдаа байхгүй. Ха­рин өөрөө өөрийгөө шо­рон руу чирсэн алдаа бий. Миний бие дунд сургуулиа дүүргэлгүй хүүхэдтэй болж АНУ руу зугтааж байсангүй. АНУ-д хүн зодож, хар тамга даруулж байсангүй. Миний бие бага насны охидоор зугаагаа гаргаж нүүр амыг нь хазаж сэглэж байсангүй,

Би намынхаа залуустай цуг нийлж хүчингийн гэмт хэрэг хийж байсангүй. Хү­чиндсэн хүүхэндээ нүүрс өгч амыг нь таглаж байсангүй. Нисдэг тэргээр зугаацаж, ан амьтан, нялх бамбаруушийг эхтэй нь цуг хүйс тэмтэрч байсангүй. Нэр алдартай улстөрч, бизнесмений хүүх­дэд атаархаж зодож нү­дэж, толгой дээр нь шээж бай­сангүй. Бугын зуулт гэдэг ха­чин зүйл хүртэл хар­маалж, эмэгтэй хүнийг тарч­лааж байсангүй.

Намын дарга нараа хэдэн тэрбумаар нь хахуульдаж, сайд дарга болж байсангүй. Гурван жилийн дотор Зас­гийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж яв­сангүй. Миний бие олон зүй­лийг чадахгүй нь үнэн. Хүний амьдралаар тоглож чадахгүй. Харин өөрийнхөө амьдралаар бол тоглоод байж чадна. Улаан цайм ху­дал хэлж чадахгүй. Нэг тан­химд тохой залган суугаа О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын талаар муухай зүйл бодож ч чадахгүй.

Ганбаатарын Нямдорж миний бие эхээс төрөхдөө галт тэргээр дүүрэн алт зэс, нүүрс өвлөж төрөөгүй. Гадаад улс оронд хаус худалдан авч, Монгол Улсад нисдэг тэргээр зугаацах бэл бинчинтэй биш. Хэвлэл болгонд хаалтын гэрээ хийж чадахгүй, бас дуртай үедээ бусад руу та бүхнийг дай­руулж чадахгүй. Дээд тэнгэрээс заяатай гэж өөрий­гөө боддог луйварчид хэв­лэлийнхэн крантны ус шиг элбэг мөнгөнөөсөө хэвлэлд утгаж өгдөг биз.

Би Н.Номтойбаярт ит­гэдэг байсан. Миний найз юм байна. Эр улс нөхөрлөж явна гэж боддог байв. Гэтэл тэр бааранд хүн хутгалчихаад надруу чихсэн. Олон арван гэрчтэй юм чинь хуулийнхан үнэн зөвөөр шийднэ биз гээд хаячихсан.

Гэтэл сүүлдээ би бу­руутаад эхэлсэн. Намайг эхлээд “Догшин авирласан” гэж буруутгасан. Бухимдсан хүн хашгичсан байж таарна.Н.Номтойбаяр ч гэсэн хамаг муу муухай хараал урсгаад хутга барин дайрсан биз дээ.

Миний найзыг хутгалсан Н.Номтойбаярын өмнө хууль хүчгүйдсэн. Хууль “үйлд­вэрлэдэг” болохоор хууль биелүүлдэггүй байж таарах уу. Сүүлдээ бүр гэрч байх ёстой миний бие гэмтэн болох дээрээ тулаад байна. Прокурорын газраас Н.Номтой­баяр бид хоёрт эрүү­гийн хэрэг үүсгэсэн бай­даг. “Гарьд Магнай” кинон дээр “Бүгдээрээ хар­лаа, үзлээ. Үүнээс илүү яах юм бэ” гэдэг шиг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэдгийг хуу­лийнхан сайн мэдэж байгаа шүү дээ.

Миний бие хэвлэл мэ­дээллийг маш шуурхай ажилладаг гэдгийг мэдсэн. Намайг 461 дүгээр анги руу ачигдах гэж байхад “Мунзуй” Нямдорж мө­рийтэй тоглож байгаад ба­ригдлаа. Машинаас нь хар тамхи гарлаа” гээд бичсэн. Тийм зүйл гарна гэж мэдэж байсан хэрэг үү.

Юу болсон бэ гэвэл DHL ресторанд на­майг очиход хэдэн залуу гурав хоног дээрээ байцгааж байна гээд пиво ууж суусан. Мөрийтэй тоглоом тоглоогүй байсан. Гэтэл сүр сархийгээд цагдаагийнхан ороод ирсэн.

Шууд л машин тэрэг нэг­жинэ гэхээр нь миний бие “Цагдаа нараа гар хуруугаа сайн харуулаарай. Янз бүрийн юм шургуулж орхив” гээд гар чийдэн тусгаад гэрч дуудсан. Миний бие ингэж ажилласны дүнд хар тамхи, буу зэвсэг гараагүй. Яагаад хэвлэлийнхэн хар тамхи, буу зэвсэг олдсон мэтээр буруу мэдээлэл тараав. Хэн худал мэдээ өгөв гэдэг нь сонин байна.
Намайг цагдаад бариг­дангуут яасан их муулав. Ингэж муулахад байгалийн баялаг, эрдэнийн хувь хишиг тараасан юм биз гэж хардахад хүрсэн юм. Миний бие гэнэт цагдаа ирсэн, машин нэгжсэн, мэдээлэл гарсан зэргээс харахад зохион байгуулалттай гэдэг нь тодорхой байлаа гэж. УИХ-ын гишүүн Н.Номтой­баярын хүн хутгалсан хэр­гийг саар­магжуулах гэсэн арга хэм­жээ байсан. Монгол Улсын шүүх засаглал бид хоёр Эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бол хурдан шийдээд өгөөч.

Миний бие нэрээ цэ­вэрлэж авмаар байна. Н.Ном­тойбаяр гэдэг хүн холбогдсоноос хойш эцэг эхээс заяасан нэрээ хүртэл мартав. Нохой, муур болон хувирав. УИХ-ын гишүүн бол хүн, би нохой юм уу. Мөнгөтэй хүнд хууль үйлчилэхээ байсан гэдэг нь үнэн. Надаас гадна 5-6 хүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэргийн талаар мэдээлсэн. Хэн ч тоож шалгаагүй. АТГ, ЦЕГ-ын ажилтнууд “Хэвлэлд гарсан мэдээллийн мөрөөр шалгахад” гээд сүрхий ярьдаг юм билээ.

Тэр лав худлаа юм билээ. Надад өөрийгөө өмөөрөхөд төлдөг мөнгө төгрөг алга. Гэхдээ энэ байшин нур­чих­гүй бол байж л байна. Хуулийн нөхдөөс “Ямар учраас намайг шалгаад бай­на гэхээр “Дээрээс” гэх юм. Дээр гэдэг нь юу юм бэ. Прокурор, цагдаагийнхан хүртэл дээрээс чиг авна гэх юм. Би энд ирээд нэг сар болж байна. Гэхдээ нэг юманд дургүй хүрээд байна. Энд байгаа хүмүүсээс, надаас муу нөхөд “Дээр” байгаад бухимдах юм.

Хүчин хийдэг, хүн элбэ­дэг, баавгайн бамбарууш бууддаг нөхөд хажуу өрөөнд байвал тайвшрах байлаа гэж. Би эхнэртэй, “ааваа” гээд гүйгээд ирдэг үр хүүхэдтэй хүн. Түүнээс биш хүүхдээ хаяад зугтаадаг “новш” биш. Би амьдралд хайртай хүн. Гэр бүлээ тэжээх гэж зүтгэж яваа та нарын адил эр хүн. Өглөө босоод яаж хүн зодох вэ, хүчин хийх вэ, сайд дарга болж “Муусайн гуйлагчингуудын дээрээс шээх вэ” гэж боддог адгийн шаар биш. Түүнд эцэг эхээ асрах, гэр бүлээ тэжээх хэрэг алга.Намайг хүн биш гэж нотлох гэж байгаа та бүхний ажил амжилттай хэрэгжсэн гэдгийг хэлье. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өө­рийн телевиз, радио, со­­­нин, сайттай хүн.

Түү­нээс гадна “хар” хэнээс авахуулаад таны төлөө зүрхээ өгөхөд бэлэн хэв­лэлийн “Матрасовууд”-тай шүү дээ. Цохиод авахаас илүү хэвлэлийн дайралт хэ­цүү байдаг юм байна. Үүнийг чинь мэдэрлээ. Дайн тулаанд хэрэгтэй гээд зэвсэг бэлдээд байсны учрыг сая л ойлгов.

Намайг шүүрэн шанага шиг хэвлэлээр буудсан эрхэм гишүүний сэтгэл өөдрөг байх болтугай. Гэхдээ бид хоёр шүүх дээр уулзах байлгүй дээ. Тэр үед таньд хайртай, өмнөөс нь уурладаг, бухимддаг, хэвлэлүүд бас л над руу дайрах байх. Гэхдээ би бууж өгдөг хүн биш. Тэр тусмаа надаас муу хүний өмнө бол тэр сайдын хэлсэнчлэн “Үгүй л гэнэ дээ”

461 дүгээр хорих ангид цагдан хоригдож буй Ганбаатарын Нямдорж
2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • ZOCHIN (103.26.194.4)
    ENE ZAHUAG UNSHAAGUI BOL AIMAAR L HUN GEJ BODSON BODOL MINI ERGELZEE BOLOV. HUN OORIIGOO HAMGAALAH ERHTEI. HUULIIN SNINECHLEL YARALTAI HEREGTEI. TEMUUJIN EHELSNEE GUITSEE YARALTAI. ERUUL NIIGEMTEI TSAASH HOGJII
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • bagi (203.194.114.131)
    iim ucgiraas huuliin shinetgeliig zailshgyi yaraltai hiij duusgah heregtei bgaa yum. huuli bygded tegsh yilchildeg boloh tsag udahgyi irne ee.
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (97.83.245.158)
    "Unen yaldag yum aa" geed uzeed baij dee, harj l baigaarai ta nar naad Nomtoibayar geech "luivarchin" chini yaaj muugaa uzehiig?!
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • Soongo (103.26.194.3)
    Би энэ хүний үгэнд итгэж байна. Гэхдээ одоо яанаа, үнэн мөн нь ямар ч байсан энэ их хурлын хугацаа дуустал шийдвэрлэгдэхгүй гэхлээр л гол харлаж байна даа. Халдашгүй дархан эрхтэй их хурлын гишүүд хэрэгт холбогдоод УИХ-ын гишүүн гэсэн том нэрийн дор л толгой өөдрөг, гэмгүй цэвэр цэмцгэр явдаг шүү дээ. Түүнд л харамсаж байна. Номтойбаяр гишүүнээс яг хувь хүнийх нь хувьд гуйхад нөхөр чанар гаргаад энэ хүнийг буруугүй гэж хэлж болохгүй юм байх даа. Ёстой хэн мэдлээ
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • 564 (182.160.0.9)
    Монголд хууль хэнч үйлчилдэг вэ? Баян хүмүүс цагдааг хахуульдана. шүүхийг хауульдана.Төрсөн эх орондоо баймаар амьдармаар байдаг. Ийм шударга бус зүйлийг харахаар гадаадад гарч боол болсон ч яадаг юм.
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • nom (31.61.140.222)
    hunii deerees sheedeg ih hurliin gishuun
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (103.26.194.22)
    хууль, шүүхийн шинэчлэл хаагуур яваад байна? сайд майдаа огцоруулах гэснээс энэ болдоггүй эрхэм гишүүдийг эргүүлэн татвал яасийн?
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.11.58)
    номтойбаяр гэж хогийн амьтан УИХ гишүүн болсоноо юу гэж бодоов тэнэг гэхэд бага дах мулгуу хог мунзуй бол естой эрийн хуйх юм гээч номтойбаярыг гишүүнээс нь эргүүлэн татаж болохгүй гэж үү шүүхийхэн минээ та нарын шудрага гэдэг чинь хаана байна мөнгө эрх мэдэлтэнд үйлчилж жирийн иргэдэд хатуурахдгаа болмоор юм даа
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • JAAL (112.72.13.79)
    MANAI HUULIIN HAHUUL AVCH NOMTOIBAYRIIG GEMGUI BOLGOH SANAARHAL
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Дэмба (112.72.13.167)
    Хар Цогоо
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.194.12)
    захидалыг уншаагүй сэтгэгдэлээ шууд бичлээ Мунзуй Нямдорж эрийн хуйх гэдгийг хуучин мэдээнүүдийг уншаад ойлгосон. Тагнуулч мэрэгжилтэй тулдаа л Мунзуй Нямдоржийн сул талыг ашигласан Номтойбаяр цэвэр мултарах гэж оролдож бгаа хөгийн н о в ш бгаам
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.194.4)
    захидалыг уншаагүй сэтгэгдэлээ шууд бичлээ Мунзуй Нямдорж эрийн хуйх гэдгийг хуучин мэдээнүүдийг уншаад ойлгосон. Тагнуулч мэрэгжилтэй тулдаа л Мунзуй Нямдоржийн сул талыг ашигласан Номтойбаяр цэвэр мултарах гэж оролдож бгаа хөгийн ***** бгаам
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • я (202.21.113.110)
    энэ залууд бид яаж туслах бэ Нямдорж оо үнэн дийлэх болно
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • zochin (124.158.75.9)
    honshoortoi er hun bna da,unen yaldag tsag daanch ugui boljde,nomtoibayar gej hen be,hun hutgalchihaad hunruu hergee tohdog,uiliin ur gej baidiin sh de,unuudurtu bolj baiga met bolovch urgeljlel ni ulam hetsu shuu,er hun bai
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
    • hutgaluulsan hohirogch erh bish namaig Nomtoibayar hutgalsan gej medyyleh bailgyi dee, bas mongo yzeed Munzuigaa buhdag yum bolov uu?
      2014 оны 04 сарын 18
  • Зочин (202.179.20.129)
    баячуудын хүүхэд ийм айхтар. ухвэл таарна
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • зочин (202.170.69.196)
    Энэ ортой л мэдээлэл байна. Монголд мөнгөтэй хүн яаж ч аашилж болдогийг Номтойбаярын жишээ харуулж байна. Манай хуулийнхан мөнгөтэй хүнд балчирдадагийн нэг жишээ мөн дээ. Гутмаар юм !!!!!!!!!!
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • zochin (182.160.38.240)
    aan tiim uu
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    16 цаг 28 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК