
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн Баатархайрханы 2 А хэсгийн айлын гадна нэг үхэр үхсэн байна гэсэн мэдээллээр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 8 алба хаагч, “Баяндэмбэрэл” ХХК-ийн малын эмч нар очиж шалгахад, эзэн нь тодорхойгүй цагаан шаргал зүсмийн үхэр тэжээлийн хордлогоор хорогдсон болохыг тогтоож устгасан байна. Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 6 дугаар гудамжинд хашааны урд жалганд шөнийн цагаар үхсэн гахай авчирч хаясан байна гэсэн мэдээллээр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс албан хаагчид “Буян Хөхий” ХХК-ийн малын эмч нар газар дээр нь очиж 10 ширхэг /7 ширхэг тоорой, 3 ширхэг том/ үхсэн гахайнуудад үзлэг тандалт хийж, шинжилгээнд дээж авах боломжгүй байсан тул дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний орон нутгийн өмчит аж ахуйн тээврийн үйлдвэрийн газрын ажилчдын хамт улаан чулуутын хогийн цэгт устгах арга хэмжээ авч ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/