
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжинд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:32 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 0,2 га орчим талбайн хөрсний өвс шатаж байсныг иргэд унтраасан байсан.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн 1 дүгээр гудамжны 27 тоотод хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:47 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад хашаанд хөрсний өвс шатаж байсныг иргэд унтраасан байсан.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн хашаанд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 07:40 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 0,05 га орчим талбайн хөрсний өвс шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/