Гадаад харилцааны яамны “Нээлттэй өдөрлөг” Чингисийн талбайд болж байна. “Нээлттэй өдөрлөг”-ийн хүрээнд манай улсад үйл ажиллагаа явуулж Консулын газрынхан виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлэн, хилийн чанадад байгаа зарим ДТГ-тай иргэдийг холбох зэрэг арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Мөн Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлэх бөгөөд Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар мэдээлэл өгч байгаа юм.


