Манай улс дэлхийд ховорд тооцогдох соёлын өв, дурсгал ихтэй ч эдгээрийн зарим нь мартагдаж, уламжлал гээгдэж байгаа юм. Тиймээс тэдгээрийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх нь чухал байна. Юнеско буюу НҮБ-ын боловсрол, шинжлэх ухааны байгууллагын гишүүнээр манай улс 1963 онд элсэн орж байжээ. Энэ хугацаанд манай улс Юнескогийн ёс зүйн хороонд багтаж, бодлого тодорхойлогч улс олж чаджээ. Манайд нийтдээ 3000 гаруй соёлын биет бус өв байгааг судлаачид тогтоосон байдаг. Эдгээрээс 9-ыг нь Юнескогийн соёлын өвийн санд хадгалуулсан байдаг байна. Энэ нь морин хуур, уртын дуу, наадам, хөөмий, тууль, бүргэдийн баяр болон Лу-гийн алтан товч, Шунхар Данжуур юм. Юнескогоос соёлын өвийг бүртгэж авахдаа тодорхой шалгуур тавьдаг байдаг. Юнескогоос нийтдээ 300 гаруй соёлын биет бус өвийг бүртгэсэн бөгөөд үүний 9 нь манай улсад ийнхүү бүртгэлтэй байна.
