Дэлхийд томоороо тавдугаарт орох говийн элсэн цөлд жилийн 120 хоногт зуны улирал болдог. Өвөлдөө хасах 40 градус хүрдэг энэ газар дэлхийн хамгийн ховор баавгай мазаалай амьдарч байна. Дэлхийд ердөө 20-30 ширхэг үлдээд байгаа энэхүү ховор амьтныг шөнө болохоос урьтаж камерын дуранд ажиглах боломж олдлоо хэмээн “National geography” сэтгүүлийн уран бүтээлчид онцолжээ. Хөл нь гэмтсэн үү гэмээр удаан алхах энэ амьтан усаа олж уухын тулд хэтэрхий урт зам туулдаг учир замдаа ихэд эцэж, цуцдаг бололтой. Мазаалайн тоо толгойг өсгөхийн тулд өвс тэжээлийг нь бэлдэн тавьж байгаа хэдий ч хоргодсон хэвээр байна. Монголд 2013 оныг “Мазаалай баавгайг авран хамгаалах жил" болгон зарласан. Гэхдээ үүнээс өмнө уул уурхайн компаниуд энэхүү ховор амьтныг сүйтгэх нөхцөлийг бүрдүүлж байхад дорвитой алхам хийж чадаагүй юм. Эндхийн ойролцоох булаг, баян бүрд нь ширгэж байгаа учир хөөрхий мазаалай баавгай усаа олж уух гэж ихэд зовж байна. Энэ амьтан ердөө 22-31 насалдаг ажээ. 


