
Билгийн тооллын: 22. 6 цагаан мэнгэтэй хар нохой өдөр
Наран ургах/шингэх: 06:06 / 19:54
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Малын үс ноос хяргахад: Машид сайн
Суудал: Төмөр
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сансар
Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн. Эл өдөр эм, эмнэлэгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үрээлгэх буюу залуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно.