
Украины зүүн хэсэгт орших Славянск хотод үл таних этгээдүүд Оросын босогчидтой буудалцаж, хүний амь эрсэджээ. Энэхүү халдлагад Оросууд Украинчуудыг буруутгаж, хариуцлага хүлээхийг шаардсан байна. Харин Украины “Баруун жигүүр” хэмээх хэт үндсэрхэг үзэлтэний бүлэг Оросууд энэхүү буудалцааныг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа аж. Энэ бүлэглэл нь өнгөрсөн онд Киев хотноо үргэлжилсэн ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагахын төлөө тэмцлийг манлайлан оролцож байсан юм. Харин Оросын төв телевиз өөрсдийн талынх нь босогчдыг нухчин дарахын тулд буутай этгээдүүд дайрч, гурван тэмцэгч, хоёр зэвсэгт этгээд амиа алдсан хэмээн мэдээлэв. Женев хотноо болсон Украины асуудлаарх дөрвөн талт хэлэлцээрийн үр дүнд түрэмгийлэл, хүчирхийллээс зайлсхийхээр шийдвэрлэсэн ч ийнхүү зэвсэгт мөргөлдөөн гарсан байна.