Ор сураггүй алга болсон Малайзын Боинг онгоцны хар хайрцагны эрлийг долоо хоног үргэлжлүүлээд зогсоохоор болсон байна. Хар хайрцагнаас хэд хэдэн удаа дохио ирүүлсэн ч өнөөг хүртэл олдоогүй учир эрлийг зогсоож, хайгуулын талбайг өөрчлөх арга хэмжээ авах юм. Одоо усны гүнд хийгдэж буй хайгуул дохио ирүүлсэн газраас 10 км-ийн зайтай аж. “Bluefin 21” хэмээх гүний тусгай төхөөрөмжийг дахин тоноглож 4700 метрийн гүнд шумбуулж, алга болсон онгоцны сэгийг олохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл (2)