
АНУ, Саудын Арабын эрх баригчид Америкт үйлдвэрлэсэн танк эсэргүүцэгч пуужинг Сирийн босогчдод нийлүүлэхээр болжээ. Гэхдээ зөвхөн итгэлтэй, аядуу үзэлтэй босогчдод танк нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Энэ зэвсгийг Сирийн “Харамат Хазм” хэмээх босогчдын бүлэг хүлээж аваад байгаа аж. АНУ тэргүүтэй Барууны орнууд Сирийн бүлэглэлүүдийг зэвсгээр хангаж, далдаар дэмжиж байгаа нь иргэний дайн сунжрах гол шалтгаан болж байна хэмээн ажиглагчид шүүмжилдэг. Сирийн босогчид Башар Ассад гэсэн ганцхан дайсантай мэт боловч хоорондоо тэмцэлдэх болсон юм. Өнгөрсөн долоо хоногт Башар Ассад босогчдод эзэлсэн хот, суурингуудыг дахин эзэлж, Засгийн газрын тал ялж байна хэмээн мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл (1)