
Украины хойг дахь хямрал Орос хэмээх ганц тоглогчтой өрнөж байна гэхэд хилсдэхгүй. Европын холбоо, АНУ Украины асуудалд хөндлөнгөөс оролцсон ч Орос Крымийг өөртөө нэгтгэж чадсан юм. Тэгвэл Орос, Баруунынхны энэ тэмцлийг Хятадын эрх баригчид чимээгүйхэн ажиглаж, баярлаж суугаа хэмээн “huffingtonpost.com” онцолжээ. Учир нь Орос-Европын холбооны харилцаа таагүй болж байгаа энэ үед Хятад улс хямд үнэтэй байгалийн хийг Европ руу нийлүүлэх боломжийг хайж байгаа ажээ. Хятадын эрх баригчид аль аль талыг нь буруутгалгүйгээр дундыг баримталж, нөхцөл байдалд нь нухацтай хандаж байна. Оросууд Украины эсрэг хүч хэрэглэж байх хооронд Хятадын эрх баригчид Украинтай ойр дотно харилцаатай байх арга замыг хайж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)