
Малайзын агаарын тээврийн MH192 дугаарын нислэгээр гарсан 166 зорчигчтой онгоц өнөөдөр Куала Лампур хотноо ослын буулт хийжээ. Куала Лумпураас Энэтхэгийн Бангалор руу нисч явсан онгоцны дугуй хөөрөх үед дэлбэрсэн тул буцаж газардсан байна. “Энэ онгоц бурханы авралаар амжилттай газардлаа” хэмээн Малайзын тээврийн сайд Хишаммуддин Хуссейн хэлжээ. Боинг 737-800 онгоцны гэмтлийг засаж, Банглорт амжилттай газардуулсан байна. Тус онгоцонд нисэх багийн 7 гишүүн 159 зорчигч явж байжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Малайзын Боинг онгоц ор сураггүй алга болж, 239 амь насыг ар гэрийнхэн нь нэхэмжилж байгаа билээ.
Сэтгэгдэл (8)