Өнгөрсөн онд Бостоны марафон гүйлтийн тэмцээний үеэр террорист халдлага гарч, гурван хүн амь үрэгдэн 260 гаруй хүн шархадсан билээ. Энэхүү аймшигт явдлаас хойш нэг жилийн дараа гүйлтийн тамирчин тэмцээндээ оролцохоор цуглараад байна. Уг арга хэмжээнд нийт 36 мянган хүн оролцож байгаа бөгөөд марафон гүйлт болох 41 км талбайг тэсрэх бөмбөгнөөс хамгаалахаар цагдаа нар ажиллаж байгаа юм. Тэмцээнд оролцочид энэ жилийн арга хэмжээ өнгөрсөн оныхоос тэс өөр, зохион байгуулалт сайтай болж буйг онцолжээ.



