22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн баруун хасагт, 24-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд баруун зүгийн нутгаар 23, 24-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Иймд иргэд малчид тээврийн хэрэгслийн жолооч нар шуурганд төөрөх малтайгаа уруудах осгох амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.
24tsag.mn



















































