
Засгийн газрын "11-11" төвд цахим тоглоомын газрууд цаг хэтрүүлэн ажиллаж байна гэсэн гомдол ихээр ирж байгаа аж. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газар, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналт, Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллөөс бүрдсэн баг Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын газрууд хэрхэн биелүүлж байгааг шалгаж байгаа аж. Тогтоол журмыг цахим тоглоомын газрын эзэд хэрэгжүүлэх сонирхолгүй байх тал бий ч нөгөө талаар хүүхдүүд олон цагаар тоглож, хонож өнжиж байгаа нь эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй байдалтай холбоотой байгааг НЦГ-аас онцолж байна. Түүнчлэн цахим тоглоомын газруудад хүүхдийг садар самуун уруу татсан ном зохиол хэвлэгдэж худалдаанд гарсан байна. Ийм төрлийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг ч холбогдох албаныхан хэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/