Украины зүүн мужуудад үүрэг гүйцэтгэж буй Оросын цэргүүдийн зургийг Америкчууд нийтэлжээ. Оросын босогчид Украины зүүн мужийн гурван хотын төр захиргааны байрыг эзлэн түрэмгийлсэн. Гэсэн хэдий ч Оросууд Украинд цэрэг байрлуулсан гэдэг мэдээллийг үгүйсгэсээр байгаа билээ. Харин нэгэн жигд хувцаслаж, буу зэвсэг барьсан Орос цэргүүдийн зураг хангалттай нотолгоо боллоо хэмээн хэвлэлүүд онцолжээ. Ерөнхийлөгч Владимир Путин “Нэг ч цэрэг, тусгай ажилтан, зааварлагч байхгүй” гэж мэдэгдсэн ч сахлаа ургуулж, Орос дүрэмт хувцас өмссөн дайчдын зураг түүний худал хэлсэнийг батлав.






Сэтгэгдэл (4)