
Энэ сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга П.Амгаланбаатар ажилтнаа зодож танхайрсан тухай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр тус сумын Азийн хөгжлийн сангийн зохицуулагч Б.Цолмонбаатар хэмээх залууг зодож, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан байна. Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Дундговь аймагт танхайн сэдэлтэй тийм хэрэг гарсан нь үнэн. Уг хэрэгт аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/