
Америкийн нисэгчгүй байлдааны онгоц Йемений зүүн хэсгийн Абян, Шабва мужуудад орших Аль-Кайдагийн цэргийн сургуулилтын хотхонд дайралт хийжээ. Энэхүү дайралтанд өртөж амиа алдсан цэргүүдийн тоо 55-нд хүрээд байгаа талаар Йемений дотоод яамнаас мэдэгдэв. Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой гадаадын дайчдыг олж тогтоож, аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх ажиллагааг зохион байгуулсан гэж тайлбарлаж байгаа юм. Харин Йемений дотоод яам энэхүү халдлага нь 2012 оноос хойшх хамгийн том цэргийн дайралт боллоо хэмээн онцлон тэмдэглэжээ. Йеменд төвтэй Аль-Кайда бүлэглэлийн салбар нь удаа дараа халдлага үйлдэх болсон тул Арабын энэ улсад гадаадын цэргүүд үүрэг гүйцэтгэдэг аж. Аль-Кайда бүлэглэлийн дайчидтай олон сар тулалдсан армийн цэргүүд Йемений Абян хотын зарим газрыг дахин хяналтандаа авч чаджээ.