
Өмнөд Солонгосын усан онгоцны ослоор амь үрэгдэгсдийн 104-т хүрсэн талаар албаныхан мэдээлэв. Шумбагчид далайд живсэн таван давхар усан онгоцон дотроос 45 хүний цогцсыг гаргасан байна. Сүүлийн хоёр өдөр ийм олон хүний цогцсыг гаргаснаар Мокпо хотын эмнэлэгт хадгалах оргүй болсон хэмээн ар гэрийнхэн нь гомдож байгаа ажээ. Тиймээс Паенгмок боомтод түр цогцос хадгалах газрыг байгуулж, тэндээсээ оршуулахаар болжээ. Сураггүй алга болоод буй 200 гаруй хүн онгоцон дотроос гарч чадалгүй амиа алдсан хэмээн үзэж байгаа юм. Далайд аврах ажиллагаа явуулж буй 500 гаруй шумбагч живсэн хөлгийн доод давхар руу нэвтэрч зорчигчдыг хайж байна. Нийт 476 зорчигчийн 174-ийнх нь амь насыг аварсан билээ. Эрлийн багийнхан сураггүй алга болсон хүмүүс бүгд нас барсан гэж үзэж байгаа ч зорчигчдын ар гэрийнхэн амьд үлдсэн байх магадлалтай хэмээн найдсаар байгаа ажээ. Тиймээс хайгуулаа шуурхай зохион байгуулахыг аврагчдаас шаардсаар байна.