
Сирийн Засгийн газар энэ сарын 11-12-ны хооронд Кфар Зейтад хлорын хийг нисдэг тэргээр цацсан талаар босогчдын тал мэдээлж байсан. Тэгвэл энэхүү халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдсэн нь батлагдаж, хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхийг Сирийн эрх баригчдаас олон улсын байгууллагууд шаарджээ. Өнгөрсөн онд Сирид химийн дайралт хийж, олон хүний аминд хүрсэн. Үүний дараагаар НҮБ-ын химийн зэвсгийг хориглох зөвлөл зэвсгүүдийг устгах ажиллагааг өнгөрсөн намраас хойш зохион байгуулан, 80 хувийг нь устгалаа хэмээн мэдэгдэж байв. Ирэх зургадугаар сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахаар товлоод байгаа Сири улсад химийн зэвсгийн асуудал эргэн сөхөгдсөн нь нөхцөл байдлыг улам хурцатгах бололтой.