Дэлхийн хамгийн чадварлаг морь сургагчтай танилц. Бид нохой, баавгайны үзүүлбэрийг циркт сонирхох дуртай хэдий ч сургуультай морины талаар сайн мэдэхгүй билээ. 32 настай Мартин Татта Примавеа хэмээх гүүг өөрөө сургасан юм. Морийг доошоо харуулан хэвтүүлж, гэдсэн дээр нь гарч суухад ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй байна. Мартин Аргентин улсын Сан Антиено де Ареко мужийн нэгэн морины зүчээн дээр өсөж хүмүүжсэн бөгөөд эцэг, эх нь бас морь сургагч байжээ. Мартиныг морьтойгоо дотно холбоо үүсгэж, харилцаж чадаж байгааг харахаар дэлхийн өнцөг булан бүрээс мянган мянган жуулчин цугладаг байна. Тиймээс түүнд морио сургахаас өөр ажил хийх шаардлага гардаггүй ажээ.














