АНУ-ын Мичиган мужийн иргэн 9 настай Филипп Столл хүү голын эргээр зугаалж яваад шинжлэх ухааны гайхамшигтай олдвор олжээ. 17 см урттай хачин хэлбэртэй чулуужсан үлдэгдлийг хараад хүү хад гэж бодсон аж. Тэгээд олсон сонин зүйлээ ээждээ үзүүлээд дараа нь соронз наалдуулах гэж туршиж үзсэн байна. Гэвч соронз наалдахгүй байсан тул хүүгийн ээж нь Мичиган мужийн ховор эдлэл судлах төвд аваачиж өгчээ. Энэхүү олдвор нь 10 мянган жилийн өмнө устаж алга болсон мастодон хэмээх заантай төстэй аварга махчны шүд байсан нь тогтоогджээ. Хойд Америкт амьдарч байсан махчин амьтны үлдэгдэл олдох нь тун ховор аж.





