
Японы парламентын 150 гишүүн Ясукини цогцолборт зочилжээ. Ясукини нь Японы өдүүлсэн дайны улмаас амиа алдсан 2,5 сая япон залуус, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дурсгалд зориулан бүтээсэн шүтээн бүхий газар юм. Дайны эсрэг бэлгэ тэмдэг болсон Ясукунид өнгөрсөн онд ерөнхий сайд Шинзо Абе зочилж, Хятадуудын уурыг хүргэж байсан. Харин энэ удаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг айлчлахаас нэг хоногийн өмнө хаврын баяр тэмдэглэх арга хэмжээний хүрээнд зочилсон хэмээн тайлбарлав. Түүхийн гашуун түүхийг сануулсан энэ газар айлчилсанаар бүс нутгийн газар нутгийн маргаантай асуудыг сэдрээдэг юм. Энэ үйлдэлд Хятад улс “Хятадын ард түмнийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг харууллаа” гэсэн бол Солонгосчууд “Уурлаж, харамсч байна” гэж мэдэгджээ. Тэд Ясукуниг дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хятад, Солонгосын зарим газрыг эзэлж авсаны дараагаар Японы түрэмгийллийн бэлгэ тэмдэг болгож босгосон гэж үздэг байна. Хятад, Өмнөд Солонгос, Япон улс нь Хятадын нутагт дэвсгэрт орших тэнгисийг булаалдаж, маргаан өрнүүлдэг юм. Японы удирдагчид 2006-2007 онд уг маргаантай асуудлыг шийдэгдээгүй байхад Юсукинид айлчлахгүй гэдгээ мэдэгдэж байжээ.