Грекийн эдийн засгийн гачигдлаас болж, нэг жилийн дотор 500 хүн амиа хорлосон болохыг шинэхэн судалгаагаар тогтоожээ. 30 гаруй хуудас судалгаагаар эдийн засгийн хямрал амиа хорлолтод шууд нөлөөлж буйг баталсан байна. Засгийн газар төсвийн зардлыг 1 хувиар танахад амиа хорлолт 0,43 хувиар нэмэгддэг болохыг тогтоосон юм. Ялангуяа цалин тэтгэврээ хасуулсан 45-89 насныхан илүү эрсдэлтэйд тооцогдож байна.



