Нью-Йорк хотод дэлхийд анх удаа нярай хүүхдэд зориулсан DJ сургууль байгуулагдсан. Тэгвэл “Fuzipop” хэмээх компани 6-12 насны хүүхдүүдийн шөнийн клубыг ашиглалтанд оруулсан нь эрэлт ихтэй байна. Энэхүү шөнийн клуб нь гурван цаг ажилладаг бөгөөд гэр бүлээрээ 60 доллар төлөөд ханатлаа бүжиглэх боломжтой гэнэ. Клубын DJ 9 настай хүүхэд юм байна. Энд хүүхэд, багачуудад зориулсан, хөгжмийн наадам, бүжгийн арга хэмжээ байнга болдог ажээ. Нью-Йоркт арав гаруй жил бүжгийн клубын бизнес эрхэлсэн Жесси Спрэг анх энэ санааг бодож олсон байна.







