
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Баден Украинд айлчилж, ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Александр Турчиновтой уулзжээ. Тэрээр Оросууд хямралыг дэвэргэх алхам хийж, түрэмгийлсээр байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна. АНУ тэргүүтэй Барууныхан Украины зүүн мужийг салан тусгаарлуулж, өөртөө нэгтгэхийн тулд есөн хотын төр захиргааны байруудыг эзэлж, нууцаар цэрэг байршуулсан хэмээн Оросуудыг буруутгаж байгаа билээ. Харин Оросын удирдагчид үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Дэд ерөнхийлөгч Жое Баден цэргийн ажиллагаагаа зогсоохыг Оросын талд дахин сануулсан байна. Тэрээр Украинд айлчлах үеэрээ ирэх тавдугаар сарын 25-нд болох ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан улс төр, эдийн засгийн шинэчлэл хийхэд нь зориулж бэлэглэхээ амлаж байсан 11 сая долларын тусламжаа 50 сая доллар болгон нэмэгдүүлнэ гэдгээ амлажээ. Мөн АНУ-ын талаас Балтийн тэнгист болсон Нато-гийн цэргийн сургуулилтад оролцсон 600 цэргийг Украин руу илгээх болсоноо мэдэгдсэн байна. Тус улсын батлан хамгаалах яамнаас гаргаж буй энэхүү шийдвэр нь Украины эв нэгдлийн төлөө хийж буй чухал алхам гэжээ.
Сэтгэгдэл (2)