Украины эрх баригчид зүүн мужуудад болж буй эмх замбараагүй байдалд Оросын талыг буруутгаж байгаа билээ. Тэгвэл Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурал зарлахдаа Киевийн эрх баригчид хэт даврагч бүлэглэлүүдээ хянаж чадахгүй байгаагаас болоод зэвсэг ашиглах явдал тасрахгүй байна гэж мэдэгджээ. Тэрээр мөн Женевийн хэлэлцээрийн амлалтаа зөрчиж, Украинд дэмжлэг үзүүлэхгүй байхыг АНУ-д сануулсан байна. “Хамгийн чухал нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх явдал. Женевийн хэлэлцээрээр хөндөгдсөн хамгийн чухал асуудал энэ боловч Украинчууд хүч хэрэглэж байгаа нь энэ хэлэлцээрийг зөрчлөө” хэмээн Лавров ярьсан байна. Ийнхүү өнгөрсөн ням гаригт Славянск хотод гурван хүн буудуулж амиа алдсаны бурууг Орос, Украинчууд бие биенрүүгээ чихсээр байгаа ажээ. 
























































Сэтгэгдэл (4)