Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг осолдсон дохиог анх багийн гишүүд биш зорчигч хүү гар утсаараа өгсөн болохыг баталжээ. Тэр хүү “Бидэнд туслаач, энд усан онгоц хөмрөгдөн живж байна” гэж орон нутгийн аврах албанд дуудлага өгсөн байна. Ингэж дуудлага өгөх үед усан онгоц осолдоод 3 минут болж байжээ. Хөлөг онгоцноос зорчигчдыг аврах ажиллагаанд саад учруулсан хэргээр багийн есөн хүнийг баривчилсан билээ. Дээрх мэдээлэл багийнхан ажилдаа хариуцлагагүй хандаж, шуурхай ажиллаж чадаагүйг дахин баталлаа. Гатлага онгоцонд яагаад аврах хантааз хангалтгүй байсан, яагаад буруу зааварчилгаа өгсөн зэрэг асуултын хариуг олоогүй байгаа юм. Ослын уршгаар 128 хүн амь насаа алдаж, 174 хүн ор сураггүй алга болсоныг эрх баригчид батлав.











