Бразилийн Рио де Жанеро хотын Копакабана хэмээх жуулчны гудамжинд эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Энэ жагсаал эцэстээ ширүүн мөргөлдөөн болж нэг хүн буудуулж амиа алдав. Жагсагчид цагдаа нарт зодуулж амиа алдсан бүжигчний эрхийг хамгаалахыг шаардаж байлаа . Одоогоос хоёр сарын өмнө цагдаа нар хар тамхи зөөвөрлөгчтэй андууран 26 настай Дуглас Рафаэл хэмээх залууг хэрцгийгээр зодож хөнөөсөн ч өнөөг хүртэл хэргийн үнэн мөн шийдэгдээгүй байна. Түүний гэр бүлийн гишүүд гомдолтой байгаагаа илэрхийлж, хууль хяналтын байгууллагынхантай тэмцэж байгаа аж. Бразильд жилд дунджаар 2000 хүн цагдаа нарын хүчирхийлэлд өртөн амиа алддаг гэсэн судалгааг Эмнести Интернэйшнл байгууллага гаргажээ.





