Энэтхэгийн мэс заслын эмч нар хэвлийн хөндийн хагалгаанд орсон өвчтөний гэдэснээс тус бүр нь 33 гр жинтэй 12 ширхэг алтан гулдмай гаргаж ирсэн байна. Уг өвчтөний нэрийг нууцалж байгаа бөгөөд түүнийг хууль бусаар их хэмжээний алт хил гаргах гэж байсан хэмээн сэжиглэж, цагдаад өгсөн талаар CNN мэдээлэв. Гэхдээ хагалгааны дараа өвчтөнийг ялаас мулталж, торгууль ногдуулсан гэнэ. Тэрээр “Хуванцар лонхтой зүйл санаандгүй залгисан” хэмээн мэдүүлэг өгчээ. 63 настай өвчтөн хагалгаанд орохоосоо нэг хоногийн өмнө эмнэлэгт ирсэн байна. Эмч нар алт байсныг нь мэдээгүй учир гэдсийг нь дурандаж үзэхээд түгжрэл болсон гэж дүгнэжээ. Дэлхийн хоёр дахь том алтны зах зээлтэй Энэтхэг улсын алт 2013 онд 16 хувиар өссөн юм.







