Английн хатан хаан Элизабет 88 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрээр төрсөн өдрөө гэр бүлийнхнийхээ хүрээнд тэмдэглэсэн гэнэ. Хатан хаан жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Түүний жинхэнэ төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 21 боловч зургадугаар сард бэлгэдлийн чанартай төрсөн өдөр тэмдэглэдэг байна. Өнгөрсөн онд Элизабет гадаад улс орнуудад айлчлахгүй хэмээн мэдэгдэж байсан ч шинээр сонгогдсон пап лам Францистай уулзсан юм. Бэкингемийн ордны хатан хаан дипломат төлөөлөгч төдийгүй эрх мэдлийн бэлгэ тэмдэг хэвээрээ байгаа билээ. Элизабет Английн Гринвич дэх Плацентын ордонд төржээ. Тэрээр Английн хаан VIII Хенри болон түүний хоёрдугаар хатан Анн Болейн нарын дундаас төрсөн охин юм.









