Английн “Manor Farm” дэлгүүр модны нүүрсээр хийсэн дэлхийн хамгийн хачирхалтай бяслагийг зардаг. Хав хар өнгөтэй модны нүүрсээр бяслаг хэний ч хоолны дуршлыг төрүүлэхгүй мэт харагдаж байгаа ч тийм биш гэнэ. Үнэн хэрэгтээ энэ өвөрмөц хүнсийг нэг идсэн үйлчлүүлэгчид дэлгүүрт ахин дахин ирдэг болдог байна. Бяслаган дотор модны нүүрс шахах энэхүү санааг анх Майкл Ли гэдэг хүн бодож олсоныхоо төлөө 2014 онд Дели хотноо зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс “хамгийн шилдэг санаа” гэдэг шагналыг хүртжээ. Ер нь хар өнгөтэй хүнс хэрэглэх мода дэлхий дахинд дэлгэрээд байгаа гэж хэлж болно. Хар тахианы мах, улаан лооль хэрэглэх нь хүний эрүүл мэндэд тустай гэж үздэг байна.



