
Испанид Castrillo Matajudios буюу “Еврейчүүдийг ал” гэдэг нэртэй тосгон бий. Тосгоны иргэдийн 60 гаруй хувь нь ирэх долоо хоногт чуулж, нэрээ өөрчлөх асуудлаар ярилцахыг дэмжжээ. Тосгоны хачин нэр Испанид амьдарч байгаа Америкийн еврейчүүдийн дургүйцлийг төрүүлж байгаа учир ийнхүү дээрх асуудал сөхөгдөх болжээ. Энэ нэр үндсэрхэг үзэлтэй Испаничуудад содон санагддаггүй ч гадаадынхны уурыг хүргэдэг байна. Испаничууд түүхэндээ еврей үндэстэн, лалын шашинтнуудыг үзэн яддаг байсан юм. Их Британ 290 мянга, Франц 478 мянган еврей үндэстэнтэй бол Испанид ердөө 12 мянган хүн амьдардаг ажээ.