Канадын Онтарио мужийн Садбери хотын гудамжаар толгойдоо сав гацаачихаад сохор юм шиг алхаж яваа баавгайг хараад хүмүүс цагдаа дууджээ. Баавгайд ямар ч тус болж чадахгүйг мэдсэн цагдаа нар байгаль орчны яаманд хандсан байна. Ингээд баавгайн аманд гацсан савыг тайрч, хөөрхий амьтныг зэрлэг байгальд нь аваачжээ. Баавгай шувууны тор руу зүтгэж байгаад имй таагүй явдалтай учирсан бололтой.




Сэтгэгдэл (1)