Далайд живсэн хөлгийн зорчигчдыг аврах ажиллагаа ес дэхь өдрөө үргэлжилж байна. Нийт 456 зорчигчийн 159 нь нас барсан болохыг аврагчид баталжээ. Өчигдөр живсэн усан онгоцон дотроос 38 хүний цогцсыг гаргаж авсан байна. Нийт зорчигчдын 174-ийнх нь амийг аварсан бол 143 хүн ор сураггүй алга болоод байгаа. Аврах ажиллагаанд зуу гаруй шумбагч оролцож алга болсон хүмүүсийг эрэн хайж байгаа ч амьд хүн үлдэх найдваргүй болсон юм. Ойрын өдрүүдэд цаг агаар таатай байгаагаас аврах ажиллагаа шуурхай үргэлжилж байна. 210 аврах завь, 34 усан онгоц “Sewol” хөлгийн зорчигчдын цогцсыг гаргах ажиллагаанд оролцож байгаа аж.



