Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулж байна.Сүүлийн үед Фэйсбүүк орчинд өөрийн гэсэн хуудсыг үүсгэж өөр өөрийн чиглэлээр мэдээ, мэдээлэл түгээх болсон. Харамсалтай нь 10.000-аас дээш like цуглуулсан хуудсууд нууц үгээ алдах тохиолдлууд бүртгэгдэж байна. Энэ нь гадаад улс оронд түгээмэл байдаг бөгөөд вирус буюу хортой код болон бусад шалтгаанаас өөрийн нууц үгээ бусдад алдаж байгааг анхаарууллаа. Хуудасны мэдээллээ алдсан бол та 100-200 евро төлөх болно гэдгийг ч Эрүүгийн цагдаагийн газраас анхаарууллаа.

Д.Ундрах /24tsag.mn/