
Украины хямралын дундуур АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн сургуулилтаа хийхээр Польш улсад ирээд байна. Польш улсын баруун хойд мужид сургуулилтад оролцох 450 цэргийн 150 нь өнөөдөр онгоцноос буужээ. Цэргийн сургуулилтыг Польшоос гадна Литви, Латви, Эстони улсад үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байна. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан эдгээр улс Украины Крымийн асуудалтай холбоотойгоор үндэсний аюулгүй байдалдаа ихээхэн санаа зовних болсон. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Баден Украинд явуулж байгаа терроризмын эсрэг ажиллагааг дэмжиж, 600 цэргээр туслахаа амласан юм. Харин Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украинд энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхийг зөвшөөрлөө хэмээн буруутгаж байгаагаа хэвлэлээр мэдэгджээ.
Сэтгэгдэл (1)