Хятадад усны эх үүсвэрийн 60 хувь нь бохирдож, унданд хэрэглэхийн аргагүй болсоныг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. 2013 оны байдлаар Хятадын 203 хотод явуулсан судалгаагаар нийт гол мөрний 59,6 хувийнх нь ус их хэмжээгээр бохирдсон гэсэн дүн гаргасан байна. Тус улсад ундны усны чанар муудаж байгаа нь агаарын бохирдлоос дутахааргүй ноцтой асуудал болон хувирчээ. Хүнд үйлдвэрлэл хөгжиж, хүн ам шигүү суурьшсан нь бохирдлын үндсэн шалтгаан болж байна. Ланжоу хотын голоос бензол илэрсэн нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, хорт хавдар үүсэх шалтгаан болжээ.
Сэтгэгдэл (1)