
Хан-Уул дүүрэг дэх "Хурд" группын “Хүннү” хорооллын барилгаас 25 настай, эрэгтэй Т унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор шүүх шинжилгээний хариу, ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс шинэ тараасан хамгаалалтын бүс нь найдваргүй байснаас тасарлаа хэмээн гомдол мэдүүлээд байгаа юм. Юутай ч энэ хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)