
Усан онгоц живж байгаа дуудлагыг хамгийн анх өгсөн хүүгийн цогцсыг олжээ. "Бид живж байна, туслаарай" хэмээн сандарсан хоолойгоор хэлсэн хүү одоо энэ ертөнцөд байхгүй болжээ. Ослын дуудлагыг хамгийн анх багийнхан биш, сурагч хүү гар утсаараа өгсөн нь ажилдаа хариуцлагагүй хандсаныг нь баталж байгаа юм. “Sewol” хөлөгт их хэмжээний ачааг нөөцлөн хурааж, даацыг гурав дахин хэтрүүлсэн байсныг шинжээчид илрүүлсэн байна. Одоогоор усан онгоц хүний буруутай үйлдлээс эсвэл техникийн гэмтлээс болж осолдсон эсэхийг тогтоогоогүй байгаа билээ.


Сэтгэгдэл (3)