
НОБГ-т иргэдээс хэчнээн дуудлага иржээ, ямар осол аваарууд дээр хүрч ажиллаж чадсанаа өдөр бүр олон нийтэд мэдээлдэг байгаа. Тэгвэл өчигдөр НОБГ ихэд завгүй ажиллажээ. Энэ нь гал түймрийн дуудлага их байгааг харуулж байгаа юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн зусланд хашаа шатаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хөрсний өвс шатааж байгаад гал алдаж 4 айлын хашаа шатсан байсныг унтраажээ. Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 79 дүгээр байрны 6 давхарын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг, автомеханик шаттай гаргахад 6 давхарт тагтан дээр эд зүйл шатаж, 5 айлын тагт руу гал тархан шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/