Бид дэлгүүр хэсэх бүртээ хувцас өмссөн манекен хүүхэлдээтэй таардаг. Тэгвэл манекеныг тагнуулд ашиглах зорилгоор жилд 245 сая долларыг салхинд хийсгэдэг байна. Европын холбоо, АНУ-ын таван компани манекены нүдийг полистирол хэмээх хуванцар материалаар хийдэг гэнэ. Ингээд нүдэн дотор нууц камер байрлуулж, хүмүүсийн хийж буй үлдлийг ажигладаг байна. Италийн манекен хүүхэлдэй үйлдвэрлэгч “Almax SpA” компани үндсэн материалыг нь ханган нийлүүлдэг ажээ. Хувцас өмсүүлдэг эдгээр хүүхэлдэй юу ч ярьж чаддаггүй мөртлөө бидний хийж буй үйлдлийг ажиглаж байдаг гэж хэн ч төсөөлөөгүй билээ.

