
АНУ-ын Пенсильван мужийн нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн эмнэлгийн орон дороо героин нууж, зардаг байжээ. 38 настай Лоли Сулленбергер хэмээх бүсгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан маш олон хүнд хар тамхиа наймаалсан гэнэ. Гринбург хотын цагдаагийн газраас Лолиг нийтдээ 3,800 долларын үнэ хүрэх героин зарсан болохыг нотолжээ. Одоо түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна.